Saturday, September 25, 2010

Busgui hun gedeg ene orchlongiin gaihamshig..... Ene shuleg taalagdah bhaa

Бvсгүй хvн болж төрснөө
Бусдын нvднээс би мэдэрдэг
Бужигнаж vймсэн олны нvдэн дунд гишгэхдээ
Бvсгүй заяанд төрснөө ухаарч дандаа ойлгодог
Эрээ цээргvй нvднvvд биеийг тэмтчихэд
Элдвийн завхай vгс чихийг булахад
Эрх дархтан хvртэл адгуусын араншингаа гаргахад
Эмэгтэй хүн болж төрснөө ухаардаг
Хотын гудамжаар алхлах vедээ
Хор шингэсэн нvдэнд оногдох vедээ
Толинд харахдаа олж vзээгvй бvсгvй хvн
Тодрон гарч биеэс минь цацрахыг мэдэрдэг
Атаач ааштай эмэгтэй ширэв татан өнгөрөөд
Араас минь хутга шиг харц шидэхэд мэдэрдэг
Ариун сэтгэлт хөвгvvний нvд нь дальдраад
Алиман хацар нь ягаарахад мэдэрдэг
Ичгvvргvй шалиг эрс нvдээ ирмэж
Эхнэрээ хуурахад бэлэн байхад мэдэрдэг
Илт тэнэг хvмvvс элдэвлэж
Эмэгтэй биеийг бузар гэхэд мэдэрдэг
Энэ биеэс минь эмэгтэй хvн илрэхийг мэдэрдэг
Эрмvvн гэрэлт залуу нас цацрахыг мэдэрдэг

No comments: